logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “LG Energy”-ийн III улирлын үйл ажиллагааны ашиг түүхэн дээд түвшинд хүрэв
    Hyunbin Kim
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 10:50
    491

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- “LG Energy Solution” компани шинжээчдийн таамгаас хоёр дахин өндөр орлогын урьдчилсан тайланг танилцууллаа. Үүнд АНУ-ын үйлдвэрлэлийг дэмжих урамшуулал болон эрчим хүч хадгалах системийн эрэлт огцом өссөн нь голлон нөлөөлжээ.

    Энэ оны III улиралд тус компанийн үйл ажиллагааны ашиг 565 сая ам.доллар хүрсэн байна. Энэхүү дүн баталгаажвал 2020 оны 12 дугаар сард “LG Energy Solution” компани байгуулагдсанаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм.

    Тайлант хугацаанд “LG Energy Solution” 7.1 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь мөн шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт боллоо. Тайлангаа танилцуулсны дараа “LG Energy Solution”-ийн хувьцааны ханш 6.9 хүртэлх хувиар өссөн ч үүнийхээ тодорхой хэсгийг эргээд алджээ.

    Cэтгэгдэл бичих