
Зургийг: mining.com
Ажил хаялт, цаг агаарын эрс тэс байдал, осол болон геологийн хүндрэлүүдийн улмаас Чилийн зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэлийн 5.2 хувь нь эрсдэлд орсныг шинэ судалгаа харууллаа. Үүнээс хамгийн эмзэг уурхайнуудын олборлолтын 10 тонн тутмаас нэг тонн нь эрсдэлд орж болзошгүй байна.
“Gem Mining Consulting”-ийн анх удаа гаргасан “Production-At-Risk Index”-ээр зэсийн томоохон 14 уурхайн үйл ажиллагааг найман төрлөөр үнэлэхэд эрсдэлийн түвшин 2.6-9 хувьтай гарчээ. Үүнээс есөн уурхайд хамгийн багадаа нэг төрлийн эрсдэл “өндөр” ангилалд багтсан байна.
Дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгч Чили улсад сүүлийн саруудад уурхайн үйл ажиллагаа доголдолтой байгаа юм. “Antofagasta”-ийн “Centinela” уурхайн ажилчид энэ долоо хоногт хугацаагүй ажил хаялт эхлүүлээд байна.
Мөн “BHP”-ийн “Escondida” уурхай хүний амь эрсэдсэн ослын дараа үйл ажиллагаагаа түр зогсоосон юм. Түүнчлэн хүчтэй шуурганы улмаас томоохон хоёр уурхайн үйл ажиллагаа нь доголджээ.