
Зургийг: Graeme Sloan/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа “Microsoft”, “Adobe” зэрэг зургаан компанийг ажиллах хүчний визний хөтөлбөрийг зүй бусаар ашигласан хэрэгт гэж буруутгалаа. Ингэснээр компаниудыг Цахиурын хөндийн чадварлаг ажиллах хүчний сувгийн нэг болсон урт хугацааны цагаачлалын хөтөлбөрт хамрагдах эрхийг нь тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлж байна.
Дээрх хоригт “Cognizant Technology Solutions”, “Infosys”, “Tata” зэрэг мэдээллийн технологийн үйлчилгээний томоохон компаниуд мөн багтжээ. Эдгээр компанийн зарим нь БНЭУ-д төвтэй бол үлдсэн нь АНУ-д үйл ажиллагаа явуулж, бусад компанид гэрээт IT үйлчилгээ үзүүлдэг “Outsourcing” компаниуд аж.
Үүнээс гадна Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль, MIT зэрэг нэр хүндтэй есөн их сургуулийн гадаад оюутан солилцооны визний хөтөлбөрийн ашиглалтад шалгалт эхлүүлжээ. Энэ нь их сургуулиуд дахь олон улсын оюутан, судлаачдад чиглэсэн хяналтыг чангатгаж буй ээлжит арга хэмжээ болж байна.
Энэхүү өргөн хүрээний шалгалт нь "J-1" визний хөтөлбөрт төвлөрч байгаа аж. Их сургуулиуд энэ төрлийн визийг олон улсын Докторант болон зочин судлаачдад түгээмэл ашигладаг юм.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс зарим их сургууль "J-1" визний хөтөлбөрийг ашиглан “АНУ-ын Магистрант, Докторант болон судлаачдын цалинг бууруулж байна” гэж мэдэгджээ.