logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Хиймэл оюуны эрэлттэй холбоотойгоор “TSMC”-ийн III улирлын борлуулалтын орлого 51 хувиар өслөө
    Debby Wu
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 09 09:30
    219

    Зургийг: An Rong Xu/Bloomberg

    (Bloomberg) -- “Taiwan Semiconductor Manufacturing” буюу “TSMC” компанийн III улирлын борлуулалтын орлого 51 хувиар өслөө. Энэ нь дэлхийн хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалтын тогтвортой байдлыг үнэлж буй хөрөнгө оруулагчдад эерэг дохио болж байна. Тодруулбал: есдүгээр сараар эцэслэсэн улирлын борлуулалтын орлого нь 46.7 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь шинжээчдийн дундаж таамгаас хоёр хувиар өндөр үзүүлэлт боллоо.

    TSMC.png

    Хиймэл оюуны эрэлт эрс өсөж буйтай холбоотойгоор “TSMC” Аризонад 265 тэрбум ам.доллароор кампус байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

    Үүнээс гадна Техаст үйлдвэрлэлээ цаашид өргөжүүлэх боломжийг судалж байна. Энэ оны эхний хагаст Хойд Америкийн харилцагчид компанийн нийт борлуулалтын 75 гаруй хувийг бүрдүүлжээ.

    Cэтгэгдэл бичих