
Зургийг: Bloomberg TV Mongolia
“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мөнхбатын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авснаа мэдээллээ. Дараагийн Гүйцэтгэх захирлыг томилох хүртэл түүний үүргийг тус компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Х.Эрдэнэбүрэнгээр түр хавсран гүйцэтгүүлэхээр болжээ.
Д.Мөнхбатыг 2025 оны 12 дугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтаар шинэ Гүйцэтгэх захирал томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилж байсан юм.
2024 онд Гүйцэтгэх захирал асан Х.Алтай албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш тус компани энэ албан тушаалд сонгон шалгаруулалт огт зохион байгуулаагүй байна. Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх шийдвэрийг есөн гишүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөл нь гаргадаг бөгөөд тэдний дөрөв нь хараат бус, тав нь Засгийн газраас томилогдсон гишүүн байна.