
Зургийг: AI дүрслэл
Улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс есдүгээр сард өмнөх сараас 0.6 хувиар өссөнөөр жилийн инфляц 12.9 хувьд хүрснийг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ. Ингэснээр инфляц 2026 оны дөрөвдүгээр сараас хойш хоёр оронтой тоонд хадгалагдаж байна. Харьцуулбал өнгөрсөн оны есдүгээр сард инфляц есөн хувьтай байв.
12.9 хувийн инфляц нь Монголбанкны бодлогын хүү болох 12.5 хувь, арилжааны банкнуудын мөрдөж буй иргэдийн хадгаламжийн дундаж хүүгээс тус тус илүү гарч байна.
Монголбанк инфляц оны эцэст 8-9 хувь болж саарна гэж төсөөлж буй. Харин Монголын Банкны Холбооноос төсвийн тодотгол, 2027 оны төсвийн зардлын тэлэлт болон шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр инфляц 18 хувьд хүрч болзошгүй гэсэн тооцоолол танилцуулжээ.
Хэрэглээний үнийн сарын өсөлтөд хүнсний бус бараа болон үйлчилгээний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр хэрэглээний үнийн индексийн сагсны жинд хүнсний бүлэг 43.8 хувь, тээвэр 17.3 хувь, боловсролын үйлчилгээ 9.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлэг 7.2 хувийг тус тус эзэлдэг байна.