logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    “Bloomberg TV Mongolia” 14 нас хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 08 11:00
    114

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Монгол Улсад уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтын тэсрэлт тохиож, эдийн засгийн өсөлт 12.3 хувь хүрч байсан 2012 онд “Bloomberg TV Mongolia” нь “Bloomberg L.P”-ийн 72 улс дахь 146 салбарын нэг болон анхны эфирээ нээсэн билээ. Өсөлт, боломжийн өндөр хүлээлттэй тэр үеэс бид Монголын эдийн засаг, бизнес, санхүүгийн зах зээлийн түүхийг өдөр бүр баримтжуулсаар өдгөө хоёр дахь арван жилийн түүхээ үргэлжлүүлэн бичиж байна.

    Зах зээлийн мөчлөг олонтоо солигдож, бодлогын орчин, хөрөнгө оруулагчдын хүлээлт, бизнесийн нөхцөл хувьсаж, Монгол Улсын эдийн засаг олон сорилтыг туулсан эдгээр жилүүдэд үнэн бодит мэдээллийн үнэ цэн улам нэмэгдэв.

    Энэ хугацаанд “Bloomberg TV Mongolia” үзэгч, уншигчдынхаа итгэлийг хүлээсэн найдвартай, мэргэжлийн редакц байж, мэдээллийн үнэн зөв, шуурхай, тэнцвэртэй байдлыг эрхэмлэсээр ирлээ. Баримт, өгөгдөл, олон талын байр сууринд тулгуурлан үйл явдлын учир шалтгаан, эдийн засаг, бизнест үзүүлэх нөлөөг тайлбарлан хүргэдэг Блумберг стандартыг Монголд нэвтрүүлсэн байр сууриа улам бататган ажиллалаа.

    Хиймэл оюун, технологийн эрчтэй хөгжлийн нөлөөгөөр мэргэжлийн сэтгүүл зүйн үүрэг, үнэ цэн улам нэмэгдэхийн хэрээр үзэгч, уншигч та бүхнийг цагийн шалгуур давах мэдээллээр хангаж, мэргэжлийн сайн жишиг тогтоох зорилгоо тууштай үргэлжлүүлэх болно.

     

    Бидэнтэй 14 жилийн турш хамт байсан үзэгч, уншигч, харилцагч та бүхэндээ баярлалаа

    Cэтгэгдэл бичих