
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Чилийн уурхайн ажилчид ажил хаялт зарлаж, нийлүүлэлт доголдох эрсдэл нэмэгдсэнээр зэсийн үнэ бага зэрэг өслөө. Лондоны Металлын биржид зэсийн үнэ лхагва гарагийн хаалтаар 0.4 хувиар өсөж, тонн нь 14,475 ам.доллар хүрээд байна.
Зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Чили улсад хөдөлмөрийн маргаан эрчимжиж буй нь уурхайн саатлуудтай давхцан, нийлүүлэлтийн төлөвийг бүрхэг болгож байна.
“Antofagast компанийн “Centinela” уурхайн Үйлдвэрчний хоёр эвлэл лхагва гарагт ажил хаялт эхлүүлээд байгаа аж. Энэ нь хоёр долоо хоногийн дараагаас зэсийн олборлолтод нөлөөлж эхэлнэ гэж мэдэгджээ.
Одоогоор зах зээлийн анхаарал долоо хоногийн бүх нийтийн амралтын дараа пүрэв гарагт БНХАУ-ын арилжаа хэрхэн нээгдэхэд төвлөрч байна. Энэ нь дэлхийн тэргүүлэх металл худалдан авагчийн эрэлтийн талаар шинэ дохио өгөх юм.