logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Зимбабве улсын Төрийн өмчит компани платинумын төсөлдөө $100 саяын санхүүжилт татлаа
    Godfrey Marawanyika
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 08 10:00
    277

    Зургийг: Waldo Swiegers/Bloomberg

    (Bloomberg) -- Зимбабве улсын Төрийн өмчит “Mutapa Platinum” групп "Darwendale" төслөө хөгжүүлэхэд зориулж 100 сая ам.долларын санхүүжилт босголоо.

    “Өнгөрсөн сарын эцэст төслийн санхүүжилтийн хэлцлийг эцэслэж, 100 сая ам.доллар татсан. Одоо дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байна” гэж тус компанитай нэг группт харьяалагддаг “Mutapa Gold”-ийн Гүйцэтгэх захирал “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа  онцолсон байна.

    Тухайн төсөл нь Хараре хотоос баруун зүгт 65 километрийн зайд оршдог ба 44 сая унц платинум бүлгийн металлын нөөцтэй гэж тогтоогджээ. Тус уурхайн олборлолтыг ирэх оноос эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Зимбабве улс платинумын нөөцөөр Өмнөд Африк болон ОХУ-ын дараа дэлхийд гуравдугаарт ордог аж.

    Cэтгэгдэл бичих