logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Австралийн Дээд шүүхийн шийдвэр нүүрсний экспортын салбарт нь сорилт болох төлөвтэй
    Rob Verdonck, Paul-Alain Hunt
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 15:50
    123

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    Австралийн эрчим хүчний нүүрсний экспорт 3 хувиар буурах төлөвтэй байна

    (Bloomberg) -- Австралийн Дээд шүүхээс нүүрсний уурхайн төслүүдийг төлөвлөж буй эрх баригчид нүүрс ашигласнаас үүдэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг давхар харгалзан үзэх ёстой гэж дүгнэлээ. Энэ нь жилд 49 тэрбум ам.долларын орлого бүрдүүлдэг нүүрсний экспортын салбарт сорилт болохоор байна.

    Лхагва гарагт Австралийн Дээд шүүх Шинэ Өмнөд Уэльс муж дахь “Mount Pleasant” нүүрсний уурхайн өргөтгөлтэй холбоотой “Mach Energy Australia”-ийн гаргасан давж заалдах хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Өмнө нь доод шатны шүүхээс нүүрсийг шатаах үед ялгаруулах хүлэмжийн хийн буюу “Scope 3” ялгарал нь уурхайн нийт боломжит бохирдлын 98 хувийг бүрдүүлдэг тул зохих ёсоор харгалзан үзэх шаардлагатай гэж тогтоосон юм.

    Энэхүү шийдвэр нь Австралид нүүрс олборлолтоор хоёрдугаарт эрэмбэлэгддэг Шинэ Өмнөд Уэльс муж төдийгүй улсын хэмжээний зөвшөөрөл олголтод шууд нөлөөлөхөөр байна.

    Одоогоор Засгийн газрын зөвшөөрлийг хүлээж буй нүүрсний уурхайн 30 орчим шинэ болон  өргөтгөлийн төсөл буйг “Australia Institute” судалгааны байгууллага мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих