logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Apple” компани “LG”-тэй хамтран хөгжүүлсэн хаалганы хонх, түгжээ зэрэг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
    Mark Gurman
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 13:55
    233

    Зургийг: Samyukta Lakshmi/Bloomberg

    (Bloomberg) -- Гэрийн ухаалаг төхөөрөмжийн зах зээлд нэвтэрч буй “Apple” компани “LG Electronics”  компанитай хамтран хаалганы ухаалаг хонх, термостат зэрэг төхөөрөмж хөгжүүлж, танилцуулахад бэлэн болжээ.

    Эдгээр бүтээгдэхүүн нь “Apple”-ийн гэрийн ухаалаг хаб, "HomePod mini", зурагтын ухаалаг төхөөрөмжтэй холбогдон ажиллах нэгдсэн эко системийн хэсэг болохыг эх сурвалжууд мэдээлжээ. “Apple” шинэ төхөөрөмжүүдээ аравдугаар сарын 13-нд танилцуулахаар төлөвлөж байна.

    “LG Electronics” компанитай хамтран хөгжүүлж буй бүтээгдэхүүнүүдэд ухаалаг хаалганы түгжээ, дотор болон гадна орчны хяналтын камер, гэрэлтүүлэгтэй камер багтаж байгааг мөн мэдээлжээ.

    Шинэ төхөөрөмжүүдийг хоёр компани хамтран хөгжүүлсэн ч бүтээгдэхүүнүүдийг “LG Electronics” брэнд нэрээр худалдаалах бөгөөд үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний дараах үйлчилгээг мөн “LG Electronics” хариуцах аж.

    Cэтгэгдэл бичих