
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- “DeepSeek” компани хамгийн сүүлийн санхүүжилтийн үе шатаараа 12 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхэд ойртлоо. Ингэснээр тус компани 2027 оны эхээр анхдагч зах зээлд хувьцаагаа санал болгохоос өмнө хөрөнгө оруулалтын зорилтоо давуулан биелүүлэх төлөвтэй байна.
Энэ удаагийн санхүүжилтэд цэнэг хураагуур үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Contemporary Amperex Technology” болон “WeChat”-ийн эзэмшигч “Tencent Holdings” хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулахаар тохиролцсон талаар эх сурвалжууд мэдээллээ.
“DeepSeek” саяхан хиймэл оюуны шинэ загвараа амжилттай танилцуулсан юм. Үүний дараа хөрөнгө оруулагчдын сонирхол хүлээлтээс давжээ.
“DeepSeek” компани анх 50 тэрбум юанийн санхүүжилт босгохоор зорьж байсан ч хэлцлийн нөхцөлүүдэд үндэслэн тооцоолбол хөрөнгө оруулалтын эцсийн дүн 100 тэрбум юань дөхөж магадгүй байна.