
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
Sumitomo Metal: Никелийн зах зээл 2027 онд нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна
Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 11:40
175
Зургийг: mining.com
Индонезийн олборлолтын квот нэмэгдэж болзошгүй байгаа үед хүхэр болон хүхрийн хүчлийн үнэ буурах төлөвтэй байгаа нь тус улсын үйлдвэрлэл сэргэхэд нөлөөлж, дэлхийн никелийн зах зээл ирэх онд ч нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байх төлөвтэйг “Sumitomo Metal Mining” компани мэдээллээ.
Японд никель хайлуулахаар тэргүүлэгч тус компанийн хагас жилийн зах зээлийн төлөвийн тайланд дурдсанаар олон улсын никелийн нийлүүлэлтийн илүүдэл энэ оны 38 мянган тонноос 2027 онд 34 мянган тонн болж буурах төлөвтэй байна.
Харин Индонезийн никелийн бага агуулгатай хайлшны үйлдвэрлэл 11.9 хувиар өсөж, 1.88 сая тонн хүрэхээр байгааг тодотгосон байна.
Индонез улс дэлхийн никелийн нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг.
Cэтгэгдэл бичих