
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
“Codelco” зэсийн олборлолтыг хэтрүүлэн тооцсон байж болзошгүй асуудлаар шалгалт эхлүүлэв
James Attwood
Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 11:20
75
Зургийг: Cristobal Olivares/Bloomberg
(Bloomberg) -- Чилийн Төрийн өмчит “Codelco” компани 2024-2025 оны зэсийн зарим олборлолтын дүнг давхар бүртгэсэн байж болзошгүй талаар баримтыг шалгаж эхэллээ.
Энэ нь тус компанийн нийт олборлолтын тайлагнал үнэн зөв эсэхэд дахин эргэлзээ төрүүлж байна. Тодруулбал: нэг ижил материалыг олон хэлтэс өөрийн олборлолт хэмээн бүртгэсэн байж болзошгүй зөрчил илэрсэн аж. Ингэснээр “Ministro Hales” болон “Salvador” уурхайн тайлагнасан олборлолт зохиомлоор өндөр гарсан байж магадгүй гэж “Codelco” мэдээллээ.
Тус компанийн зүгээс дээрх асуудлыг прокурорт шилжүүлж, давхардлын хэмжээ, санхүүгийн нөлөөг тогтоолгохоор “Ernst & Young”-ийг хөлсөлжээ.
Cэтгэгдэл бичих