
Зургийг: Jeffrey Daly/mining.com
Мөнгөний нөөц нэмэгдэж, аж үйлдвэрийн салбарын эрэлт буурч байгаа тул 2027 оноос нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлтэйг "Deutsche Bank" мэдээллээ. Тодруулбал: 2027 оны II улирал гэхэд мөнгөний спот үнэ унц нь дунджаар 70 ам.доллар болж, энэ оны эхний хагаст хүрсэн түвшнээс доогуур хадгалагдах төлөвтэйг тус банкны Металлын зах зээлийн шинжээч тайландаа онцолжээ.
Түүнчлэн тус үнэ металлын олдоц харьцангуй элбэг болсноор мөнгөний үнийн өсөлт алтныхыг гүйцэж чадахгүй гэж үзэж байна.
Наймдугаар сарын эцсийн байдлаар Лондоны арилжааны агуулахуудад 914 сая унц мөнгө хадгалагдаж байснаас 300 сая гаруй унц нь шууд худалдан авахад бэлэн байгаа аж. Энэ нь 2025 оны аравдугаар сараас хойш 70 хувиар өссөн үзүүлэлт болж буй.
Нарны эрчим хүчний тоног, төхөөрөмжийн үйлдвэрлэл саарах нь мөнгөний эрэлт буурах гол шалтгаан болно гэж "Deutsche Bank" тайлбарласан байна. Мөн нарны эрчим хүчний салбарын мөнгөний хэрэглээ энэ онд 20 гаруй хувиар буурна гэж тооцоолжээ. Ялангуяа БНХАУ-ын эрэлт 33 хувиар агших төлөвтэй байгаа аж.
Сүүлийн байдлаар унц мөнгө 61 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Он гарсаар мөнгөний спот үнэ 14 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс 26 хувиар дээгүүр түвшинд хэвээр байгаа юм.
Харин алтны ханш Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, бондын өгөөж буурснаар өсөлтөө хадгалж буй. Лхагва гарагийн байдлаар алтны үнэ унц нь 4167 ам.доллар хүрээд байна.