logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУЭХА дизель түлш, түүхий нефтийн нөөцийг зах зээлд гаргах асуудлыг хэлэлцэнэ
    Nayla Razzouk, John Ainger, Ewa Krukowska
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 09:25
    109

    Зургийг: Ludovic Marin/AFP/Getty Images/Bloomberg

    Ормузын хоолойгоор дамжих нийлүүлэлт сэргэснээр газрын тосны үнэ тогтворжлоо

    (Bloomberg) -- "Их 7"-ийн бүлгийн удирдагчдын амласан 100 сая хүртэлх баррель дизель түлш, түүхий нефтийн нөөцийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөг Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг лхагва гарагт хэлэлцэх товтой байна.

    Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн Удирдах зөвлөл стратегийн нөөцийг зах зээлд гаргах асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ. Хэдий тийм боловч энэ удаагийн уулзалтаас тодорхой шийдвэр гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус зөвлөл ирэх долоо хоногт ээлжит улирал тутмын чуулганаа хийх юм.

    Өнгөрсөн долоо хоногт "Их 7"-ийн бүлгийн удирдагчид шийдвэрээ танилцуулсны дараа Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн зохицуулалт дор хэрэгжих ажиллагаа нь ирэх дөрвөн сарын хугацаанд үргэлжлэхийг мэдээллээ. Мөн эхний шатанд дизель түлшинд голлон анхаарахыг онцолсон юм.

    OIL.png

    Ормузын хоолойгоор дамжих ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдсэн ч Ираны тал хөлөг онгоцнууд руу хийх халдлагаа эрчимжүүлж буй тул газрын тосны үнийн уналт тогтворжоод буй.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.3 хувиар өсөж, баррель нь 100 ам.доллароос дээгүүр түвшинд хадгалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны ханш үүнтэй адил хэмжээгээр чангарч, баррель нь 89 ам.доллар хүрчээ.

    Cэтгэгдэл бичих