logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Barrick Mining” Танзани дахь алтны уурхайн лицензээ 15 жилээр сунгалаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 16:00
    73

    Зургийг: mining.com

    Танзани улс “Barrick Mining” компанийн “North Mara” алтны уурхайн лицензийг 15 жилээр сунгалаа. Ингэснээр тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхээ баталгаажуулж байна.

    “Barrick Mining” тус уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж. “North Mara” нь Танзани улсын нийслэл Додома хотоос баруун хойд зүгт 540 км, Кени улсын хилээс урагш 20 км зайд орших ил болон далд уурхайн хосолсон цогцолбор юм.

    Тус уурхайн 84 хувийг “Barrick Mining” компани, үлдсэн 16 хувийг нь Танзани улс эзэмшдэг. Өнгөрсөн онд “North Mara” уурхайгаас тус компанид ногдох 249 мянган унц алт олборложээ.

    Даваа гарагт Торонтогийн Хөрөнгийн биржид “Barrick Mining”-ийн хувьцааны ханш нэг хувиар буурсан ч сүүлийн 12 сарын хугацаанд 20 хувиар өсөөд байна.

    Cэтгэгдэл бичих