
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ оны эхний есөн сард нийт 445.6 мянган тонн зэсийн баяжмал, 2593 тонн молибдены баяжмал экспортод ачуулснаа мэдээллээ.
Тайлант хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд 100-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байсныг онцолсон байна. Тухайлбал: "Эрдэнэт үйлдвэр" нийт 34.8 сая тонн хүдэр олборлож, баяжуулах үйлдвэрт 30.7 сая тонн хүдэр өгснөөр төлөвлөгөөгөө 102.7-103.2 хувиар биелүүлжээ.
Түүнчлэн он гарсаар 30.6 сая тонн хүдэр боловсруулан, төлөвлөгөөгөө 102.3 хувиар биелүүлсэн байна. Мөн хүдэр дэх зэс, молибдены агуулгын төлөвлөгөөг 103 хувьд хүргэжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайд тээврийн зардлыг бууруулахаар нэвтрүүлж буй мөчлөгт урсгалт тээврийн технологи төслийг бүрэн ашиглалт оруулахаар энэ сарын 15-нд улсын комисс ажиллах юм байна. Шинэ технологи нь жилд 30 сая тонн хөрсний тээвэрлэлтийн хүчин чадалтай аж.