logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Дэлхийн Банк: 2026 онд Монгол Улсын эдийн засаг 5.7 хувиар, 2027 онд 5.6 хувиар өсөх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 15:05
    131

    Зургийг: Э.Тэнгис

    Дэлхийн Банк: Монголд шатахууны нийлүүлэлтийн хүндрэл инфляцын ойрын дарамтад нөлөөлнө

    Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийн 2026 оны өсөлтийн төсөөллөө 0.7 нэгж хувиар нэмэгдүүлж, 5.7 хувь болголоо. Харин эдийн засгийн өсөлт 2027 онд 5.6 хувь, 2028 онд 5.4 хувь болж саарах төлөвтэй байна.

    2026 оны эхний хагас жилд эдийн засаг 7.8 хувиар өссөн нь уул уурхайн олборлолт нэмэгдэж, экспорт болон хөрөнгө оруулалт тэлсэнтэй холбоотой. Хэдий тийм боловч уул уурхайн өсөлтийн бусад салбарт үзүүлэх нөлөө хязгаарлагдмал хэвээр байна. Уул уурхайн бус салбарын өсөлт 4.3 хувьтай гарсан нь зудын дараах мал аж ахуйн сэргэлтээр голлон дэмжигджээ.

    6-7.JPG

    Инфляц 2026 онд ес орчим хувьтай буюу бүс нутагт харьцуулсан орнуудаас хамгийн өндөр түвшинд байх төлөвтэй байна. Шатахууны нийлүүлэлтийн хүндрэл ойрын хугацаанд үнийн дарамтыг өндөр хэвээр хадгалах бол мөнгөний бодлогын чангарал дунд хугацаанд инфляцыг сааруулна гэж дэлхийн банк үзэж байна.

    Мөн бордооны үнийн инфляц нэгдүгээр сарын 13 хувиас зургаадугаар сард 25 хувь болж өссөн юм. Төсвийн тэлэлт, хүнсний үнийн өсөлт болон цаг уурын Эль-Ниньо үзэгдлээс үүдэх ган, үер, ургац алдагдах зэрэг нь эдийн засгийн төлөвт гол эрсдэл болно.

    Цаашид уул уурхайн үйлдвэрлэл, төсвийн тэлэлт болон томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалт өсөлтийн гол хөдөлгөгч хүч болохоор байна. Гэхдээ төсвийн зардлын өсөлт дотоод эрэлтийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг эрчимжүүлэх эрсдэлтэйг анхаарууллаа.

    Харин Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2026 онд 4.5 хувиар өсөх төлөвтэй байна.

    Тус бүс нутагт хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр шинэ боломжууд бий болж буй ч өсөлт улс орон болон салбаруудын хувьд жигд бус хэвээр байгааг Дэлхийн Банк дурдлаа.

    Cэтгэгдэл бичих