logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Ногоон зээлийн талаас илүү хувь нь эрчим хүчний үр ашигт чиглэж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 14:45
    97

    Зургийг: ebrdgeff.com

    Ногоон зээлийн эх үүсвэр 2023 оноос эрчимтэй өсөж эхэлжээ

    Банкны системийн хэмжээнд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зээлийн үлдэгдэл сүүлийн зургаан жилд 34 дахин өссөн байна. Энэ оны II улирлын байдлаар банкны системийн хэмжээнд 2.9 их наяд төгрөгийн ногоон зээл олгосон байгаагаас 1.56 их наяд төгрөг нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зээл байна.

    Энэ төрлийн зээл 2023 оноос эрчимтэй тэлж, зөвхөн нэг улиралд 80 гаруй хувиар өсөж, 188 тэрбум төгрөг давсныг Монголбанк мэдээлж байв.

    6-3.JPG

    Энэхүү өсөлт Монголын эрчим хүч хэмнэх зохицуулалтаас гадна олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдсэн нь давхцаж байна. Тодруулбал: 2023 оны тавдугаар сард Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк Хасбанктай 25 сая ам.долларын санхүүжилтийн багц байгуулсан. Мөн 2023 оны долоодугаар сард Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон “Уур амьсгалын ногоон сан” хамтран 137 сая ам.долларын “GEFF Mongolia” хөтөлбөрийг эхлүүлсэн юм.

    Харин 2024 оноос эрчим хүчний тарифын шинэчлэл, хомсдолтой холбоотой сорилтууд нэмэгдэж буй. 2024 оны 11 дүгээр сараас цахилгааны дундаж тариф 216-аас 280 төгрөг/квт.ц болж, өрхийн хэрэглээнд шаталсан тариф нэвтрүүлээд байна.

    6-2.JPG

    Ногоон зээлийн бүтэц салбаруудад жигд бус байгааг Монголбанк тодотгож байв. Эрчим хүчний үр ашиг, ногоон барилга, хэрэглэгчийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг бодлогын хүрээнд тэргүүлэх чиглэл болж байгааг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих