
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- Европт төсвийн дарамт, улс төрийн тодорхойгүй байдал дахин нэмэгдсэнээр ам.долларын хөрөнгө оруулалтын эрэлт өслөө. Ингэснээр ам.долларын ханш энэ оны дээд түвшиндээ ойртоод байна. Хэдий тийм боловч энэ нь зах зээлд өсөлт хэт сунжирна болгоомжлолыг нэмэгдүүллээ.
Еврогийн ханш суларснаар “Bloomberg”-ийн ам.долларын индекс 0.4 хувиар өссөн байна. Ингэснээр тус индекс гурав дахь долоо хоногтоо дараалан өслөө.
Ойрын өдрүүдэд гарах АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд нь энэхүү өсөлт хэр удаан үргэлжлэхийг тодорхойлохоор байгаа юм.
Түүнчлэн арилжаанд оролцогчдын бодлогын хүүгийн хүлээлт нь ам.долларын ханшийг дэмжиж буй. Зах зээл Холбооны Нөөцийн банк ирэх есдүгээр сар хүртэл бодлогын хүүг 80 гаруй суурь нэгжээр өсгөнө гэж тооцоолж байна.