
Зургийг: Yasser Al-Zayyat/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Даваа гарагт хоёр орчим хувиар буурсны дараа газрын тосны үнэ тогтворжлоо. Персийн булангийн орнуудын экспорт сэргэж, Саудын Араб газрын тосны үнээ бууруулсан нь нийлүүлэлтийн хомсдол намжиж буйн илрэл юм.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ төдийлөн өөрчлөлтгүй, баррель нь 100 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.2 хувиар суларч, 89 ам.доллароос дээгүүр түвшинд тогтворжлоо.
Эрсдэл өндөр хэвээр байгаа ч Персийн булангийн үйлдвэрлэгчид Ормузын хоолойгоор илүү их хэмжээний газрын тос тээвэрлэх болсон юм. Тухайлбал: Кувейт Ираны дайн эхлэхээс өмнөх түвшний 75 хувьтай тэнцэх хэмжээний газрын тос олборлож байгаагаа мэдээлжээ. Мөн Ирак улс нэмэлт хөлөг онгоц түрээслэхээр ажиллаж байна.
Үүнээс өмнө “Saudi Aramco” Азийн худалдан авагчдад нийлүүлдэг гол бүтээгдэхүүн болох “Arab Light” төрлийн газрын тосны үнийг сүүлийн зургаан жилийн доод түвшинд хүргэсэн юм.