logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    УИХ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг ₮600,000 болгох саналыг дэмжив
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 10:25
    105

    Зургийг: Э.Тэнгис

    Ахмад настнуудын суурь тэтгэврийг XI сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ

    2026 оны төсвийн тодотголыг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ. Гурав дахь хэлэлцүүлэгт байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Боловсролын зээлийн сангаас олгох 3500 гаруй оюутны сургалтын төлбөрийн 13 тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг санал дэмжигдсэн юм.

    Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нийгмийн халамжийн болон халамжийн бус тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдэд олгох тэтгэмжийг сард тус бүр 600 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх санхүүжилтийг тусгалаа. Мөн асаргааны тэтгэмж 330 мянган төгрөг байгааг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлсэн юм.

    5-1.JPG

    Эрчим хүчний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн зардалд 92.7 тэрбум төгрөг төлөвлөснөөс 13.8 тэрбум төгрөгийг хасаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

    Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай. Ингэснээр хуульд зааснаар 11 дүгээр сараас ахмадын суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, эрүүл мэнд, соёл, спорт бусад Төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 20-50 хувиар  нэмэгдүүлэх юм.

    6-4.JPG

    Үүнээс гадна мах, гурил, хүнсний ногоо, улаанбуудай, түлш шатахууны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр ирэх онд стратегийн бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлтийг тогтвортой хадгалах нөхцөл бүрдэнэ.

    Тодотголоор татварын орлогыг батлагдсан дүнгээс 3.4 хувиар бууруулж, 29 их наяд төгрөг, татварын бус орлогыг 55.3 хувиар нэмэгдүүлж, 2.8 их наяд төгрөг байхаар тооцсоноор төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг байна. Нөгөө талдаа урсгал зардлыг батлагдсан дүнгээс 4.6 хувиар нэмэгдүүлж, 26 их наяд төгрөг хүргэсэн. Ингэснээр нийт зарлага 34 их наяд төгрөг байхаар боловсруулсан байна.

    Cэтгэгдэл бичих