logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд 2022 оноос хойших хамгийн өндөр татаас авав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 06 10:00
    81

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    ОХУ газрын тос боловсруулах үйлдвэрүүддээ есдүгээр сард 3.6 тэрбум ам.долларын татаас олгожээ

    (Bloomberg) -- ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн сард дотоодын зах зээлд шатахуун нийлүүлсэн газрын тосны боловсруулагч компаниудад сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаан дахь хамгийн их хэмжээний татаас олгосон байна.

    Есдүгээр сард олгосон татаасны нийт хэмжээ 305.5 тэрбум рубль буюу 3.6 тэрбум ам.доллар  хүрснийг ОХУ-ын Сангийн яамны даваа гарагт нийтэлсэн мэдээлэл харууллаа. Энэ нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр нэг сарын дүн болж байна.

    RUSSIA-REFINERIES-GFX.png

    Украины дроны халдлагуудын улмаас олон үйлдвэр төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай болж, заримынх нь үйлдвэрлэл буурч эсвэл бүр зогссон юм. Тиймээс Засгийн газрын татаас нь боловсруулах үйлдвэрүүдэд  амин чухал дэмжлэг болж байна.

    Хэдий тийм боловч нөгөө талаасаа энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт учруулж буй. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд олгох татаасыг дотоодын зах зээлд нийлүүлсэн шатахууны хэмжээ болон экспортын бөөний үнийн зөрүүнд үндэслэн тооцдог. Тухайлбал: есдүгээр сарын татаас нь тухайн сард газрын тосны салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн 323.3 тэрбум рублийн цэвэр орлогоос ялимгүй бага байгааг ОХУ-ын Сангийн яамны мэдээлэлд үндэслэсэн “Bloomberg”-ийн тооцоолол харууллаа. Түүнчлэн он гарсаар олгосон нийт татаасны хэмжээ 14 тэрбум ам.доллар давжээ.

    Татаасны дийлэнх хувийг “Rosneft”, “Tatneft” зэрэг газрын тосны томоохон компаниуд авч байгаа аж. ОХУ 2026 онд олгох нийт татаасны хэмжээг 1.93 их наяд рубль хүрнэ гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих