
Зургийг: Christian Monterrosa/Bloomberg
(Bloomberg) -- Ирэх 12 дугаар сараас эхлэн АНУ-ын Хөрөнгийн биржүүд уртасгасан цагаар ажиллаж, арилжааг шөнө ч үргэлжлүүлдэг болохоор бэлтгэж байна. Тодруулбал: Nasdaq, NYSE Arca, 24X National Exchange, Cboe EDGX биржүүд одоо мөрдөж буй зах зээл нээгдэхийн өмнөх болон хаалтын дараах арилжааны хугацаагаа сунгаж, Нью-Йоркийн цагаар 21.00-04.00 цагийн хооронд шөнийн арилжаа явуулдаг болох аж.
12 дугаар сарын зургааны өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэхүү өөрчлөлт нь гадаадын хөрөнгө оруулагчдын өсөн нэмэгдэж буй эрэлтийг татахаас гадна цагийн хязгааргүй криптовалют болон цахим бооцооны зах зээлүүдтэй өрсөлдөх зорилготой.
Шөнийн буюу овернайт арилжаа голчлон биржээс гадуурх арилжааны системүүдээр олон жилийн турш явагдаж ирсэн ч нийт зах зээлийн идэвхийн өчүүхэн хэсгийг бүрдүүлдэг юм. Хэдий тийм боловч овернайт арилжааны идэвх эрчтэй өсөн нэмэгдэж, II улирлыг байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 358 хувиар өсөөд байгаа аж.