
Зургийг: Rory Doyle/Bloomberg
(Bloomberg) -- ОХУ Украины эсрэг халдлагаа нэмэгдүүлнэ гэж сүрдүүлснээр улаанбуудайн үнэ гурав дахь өдрөө дараалан өсөөд байна.
Даваа гарагт Чикагогийн Таваарын биржид улаанбуудайн фьючерс ханш нэг хувиар чангарч, бушель нь 6.8 ам.доллар хүрлээ. Ингэснээр улаанбуудайн үнэ сүүлийн нэг сар дахь хамгийн удаан үргэлжилсэн өсөлтөө үзүүлэх төлөвтэй байна.
ОХУ-Украины дайны улмаас дэлхийн үр тарианы худалдааны гол коридоруудын нэг болох Хар тэнгисээр дамжих улаанбуудайн нийлүүлэлт долоодугаар сараас хойш тасалдаж буй. Цаашид мөргөлдөөн даамжирвал тус бүс нутгаар тээвэрлэх үр тарианы урсгалыг хамгаалах Туркийн хүчин чармайлтад саад учруулж болзошгүй байгаа юм.
Туркийн зуучлалын үр дүнд нийлүүлэлт сэргэж болох ч тохиролцоонд хүрэхэд хэдэн сар шаардагдаж магадгүй. Хэлэлцээнд ахиц гарвал улаанбуудайн премиум үнэ буурах бол нийлүүлэлтийн доголдол үргэлжилбэл үнэ өндөр түвшинд хадгалагдана гэж “CRM Agricommodities” компанийн шинжээчид үзэж байна.