
Зургийг: arabnews.com
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод эхэлсэн Саудын шонхор ба шувуучлахуйн олон улсын үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсаас авчирсан хоёр идлэг шонхор дуудлага худалдаагаар нийт 550 мянган риял буюу 147 мянган ам.долларын үнэ хүрч зарагдсаныг "Akhbaar24" агентлаг мэдээлжээ. Тодруулбал: хоёр шонхор шувууны бага нь 150 мянган риял, нас бие гүйцсэн нь 400 мянган риялаар тус тус зарагдсан байна.
Монгол идлэг шонхор нь бие томтой, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицох чадвар сайтай, сургахад хялбар байдгаараа Саудын Арабын үржүүлэгчид, анчдын дунд онцгой үнэлэгддэг болохыг мэдээлжээ.
“International Wildlife Consultants “ашгийн бус байгууллагын мэдээлснээр Саудын Араб улс 1997 оноос хойш Монгол Улсаас нийт 116 шонхор импортолсон байна.