logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    OPEC+ ирэх сарын газрын тосны олборлолтын квотыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв
    Salma El Wardany, Grant Smith
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 05 10:40
    115

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Дэлхийн хэмжээнд газрын тосны нөөц 4.3 тэрбум баррель болж, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрээд байна

    (Bloomberg) -- OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг 11 дүгээр сарын газрын тосны олборлолтын квотыг өдрийн 31 сая баррельд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

    Тус бүлэг наймдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд олборлолтын квотоо хэд хэдэн удаа бага хэмжээгээр нэмэгдүүлсний дараа энэ он дуустал өсгөхгүй гэсэн дохио өгөөд буй.

    Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар давж, дизель түлшний жижиглэнгийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй холбоотойгоор “Их-7”-ийн бүлгийн гишүүн орнууд нөөцөөсөө 100 сая хүртэлх баррелийг зах зээлд нийлүүлэхээ баасан гарагт мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч даваа гарагийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 102 ам.доллароор арилжаалагдаж байна.

    OIL.png

    Ираны дайн хэзээ ч дахин эрчимжиж болзошгүй гэж арилжаанд оролцогчид эмээж байгаа юм. Ялангуяа АНУ Персийн буланд нэмэлт нисэх онгоц тээгч хөлөг, цэргийн алба хаагчдаа байршуулахаа мэдээлсэн нь болгоомжлолыг нэмэгдүүллээ.

    Үүний зэрэгцээ дэлхийн газрын тосны нөөц эрс буурч, сүүлийн таван жилийн доод түвшинд хүрээд байна. “Energy Aspects” зөвлөх компанийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд  газрын тосны нийт нөөц 4.3 тэрбум орчим баррель болсон нь гуравдугаар сараас хойш 400 сая гаруй баррелиар буурсан үзүүлэлт юм.

    DIESEL.png

    Газрын тосны нийлүүлэлт сэргэж буй ч дизель түлш зэрэг боловсруулсан түлшний хомсдолыг шийдвэрлэхгүй байна. Дэлхийн газрын тос боловсруулах гол хоёр төв болох Ойрх Дорнод болон ОХУ-ын түлшний экспорт хязгаарлагдмал хэвээр байна. Бусад газрын тос боловсруулах үйлдвэрүүд хомсдолыг нөхөхийн тулд хүчин чадлаа өндөр түвшинд ашиглаж буйгаас тоног төхөөрөмж эвдэрч, төлөвлөгдөөгүй зогсолт гарах нь нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих