logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Glencore: 2026 онд арилжааны нэгжийн ашиг $5 тэрбум давна
    Mark Burton
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 05 10:00
    83

    Зургийг: Graham Hughes/Bloomberg

    Зэс, нүүрсний үнийн өсөлт “Glencore”-ийн ашигт ажиллагаанд дэмжлэг болж байна

    (Bloomberg) -- Таваарын нэгжийн арилжааны ашиг нь энэ онд таван тэрбум ам.доллар давах төлөвтэйг “Glencore” компани мэдээллээ. Таван тэрбум ам.доллар давбал ОХУ Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж, эрчим хүчний зах зээлд огцом савлагаа үүссэн 2022 оны дээд амжилтаас нь хойших хамгийн өндөр үзүүлэлт болох юм.

    Газрын тос, боловсруулсан бүтээгдэхүүн, байгалийн хий болон тээврийн зах зээлд гарсан томоохон өөрчлөлт арилжааны ашгийг нь дэмжиж буйг тус компани тодотголоо.

    GLENCORE.png

    Мөн Ираны дайн эрчим хүчний үнийн хэлбэлзлийг нэмэгдүүлж, бүс нутгийн зах зээлүүдийн хооронд үнийн зөрүү үүсгэсэн нь 2026 онд таваарын арилжаа эрхлэгчдийн орлогыг өсгөж байна. 

    Ормузын хоолойн хөдөлгөөн доголдсоноор тээврийн зардал нэмэгдсэнээс гадна зэс, нүүрсний үнийн өсөлт “Glencore”-ийн ашигт ажиллагаанд нэмэлт дэмжлэг болсон байна. Лондоны биржид “Glencore” компанийн хувьцааны ханш 2.9 хүртэлх хувиар өслөө.

    Cэтгэгдэл бичих