logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Fitch Ratings: Түүхий эд экспортлогч орны хувьд Монгол Улсын гадаад валютын нөөц хангалтгүй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 24 09:00
    88

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улс урьд давтсаар ирсэн түүхий эдийн мөчлөг дагасан хэт тэлэлтийн бодлогоос энэ удаа зайлсхийж чадах уу

    Монгол Улсын гадаад зах зээлд нийлүүлдэг гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт, экспортын үнэ болон хэмжээ түүхэн дээд түвшнээ шинэчилсэн түүхий эдийн таатай мөчлөг сүүлийн нэг жил орчмын турш үргэлжилж байна.

    Уул уурхайн салбарын энэ өсөлт Монгол Улсын төсөв, гадаад секторын үзүүлэлтүүдийг сайжруулж, эдийн засгийн “шок”-ийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж байгааг “Fitch Ratings”-ийн шинжээчид онцолжээ. Хэдий тийм боловч өсөлтийн үр өгөөжийг хадгалж чадах эсэх нь бодлого боловсруулагчид энэ нөхцөл байдлыг хэрхэн удирдахаас хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл “boom-bust” буюу Монгол Улс урьд нь давтсаар ирсэн түүхий эдийн мөчлөг дагасан хэт тэлэлтийн бодлогоос зайлсхийж чадах нь асар чухал болохыг анхааруулжээ.

    unnamed.jpg

    10-аад жилийн өмнөхтэй харьцуулбал экспортын бүтцэд зэсийн эзлэх хувь нэмэгдэж, нүүрсний үнийн бууралтыг нөхөх шинэ эх үүсвэр болсон нь том ахиц байлаа. “Fitch Ratings”-ийн тооцоолсноор Монгол Улсын зэсийн экспортын орлого 2025 онд 5.8 тэрбум орчим ам.доллар байсан бол 2026 онд 8.5 тэрбум ам.доллар дөхөх төлөвтэй байна. Оюутолгойн гүний уурхайгаас олборлох зэсийн гарц нэмэгдэж байгаа нь экспорт болон төсвийн орлогод эергээр нөлөөлж, цаашлаад төсөв болон төлбөрийн тэнцэлд үзүүлэх нөлөө нь өмнөх түүхий эдийн супер циклийн үеэс ч илүү байхыг онцолжээ.

    Гэсэн ч уул уурхайн салбарын өндөр хамаарал зээлжих зэрэглэлд эрсдэл хэвээр байна. БНХАУ-д нийлүүлдэг түүхий эдийн экспорт нийт гадаад валютын орлогын 90 хувь, төсвийн орлогын 30 хувийг бүрдүүлж байна. Мөн гадаад валютын нөөц хэдий нэмэгдсэн ч хүрэлцээ нь түүхий эд экспортлогч орны хувьд дунд түвшинд байгааг тэмдэглэжээ. Мөн 2025 оны эцэст цэвэр гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 110 хувьтай тэнцсэн нь анхаарал хандуулах үзүүлэлт юм.

    Эцэст нь Монгол Улсын төсвийн бодлогод мөчлөг дагасан тэлэлтийн шинж энэ удаа ч хэдийн илэрч эхэлснийг “Fitch Ratings” анхааруулж байна. Зардлын дарамт нэмэгдэж, татварын бууралт орлогод нөлөөлснөөр төсвийн тэнцэл 2025 оны ашгаас 2026 онд алдагдал руу шилжих төлөвтэй гэж үзжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн мөчлөг төсвийн сахилга батыг хадгалахад томоохон сорилт болж болзошгүй гэж дүгнэсэн байна.

    Cэтгэгдэл бичих