logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Эхний найман сард Монгол Улсын экспортын орлогын 44 хувийг зэсийн экспорт бүрдүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 09 16:44

    Зургийг: Bloomberg

    Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт оны эхний найман сарын байдлаар 22.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

    Нийт экспорт 57.2 хувиар өсөж, 14.4 тэрбум ам.доллар болсон бол импорт 12 хувиар нэмэгдэж, 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 6 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

    Монгол Улс нийт экспортынхоо 92.5 хувийг БНХАУ-д нийлүүлсэн бол импортын бараа, бүтээгдэхүүний 40.7 хувийг тус улсаас, 27.5 хувийг ОХУ-аас импортолжээ.

    Экспортын орлогын 43.7 хувь буюу 6.3 тэрбум ам.долларыг зэсийн хүдэр, баяжмалын экспорт бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд 74.4 сая тонн чулуун нүүрсийг 5.3 тэрбум ам.доллароор экспортолсон нь биет хэмжээгээр өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт болов. Харин алт болон боловсруулаагүй нефтийн экспорт 1.9-6.9 хувиар буурчээ.

    Mongolia_export_income_structure_Bloomberg_style_1920x1080 (1).png

    Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс ямааны самнасан ноолуурын экспорт 46.9 хувиар өссөн бол малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 17.9 хувиар буурсан байна.

    Нийт 8.4 тэрбум ам.долларын импортын 22 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлжээ. Автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан байна. Үүнээс гадна улаанбуудай, хүнсний ногоо, жимс, элсэн чихрийн импорт өсжээ.

    Cэтгэгдэл бичих