logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    PISA-2025 үнэлгээгээр Монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл өмнөх оноос 12 оноогоор ахижээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 09 11:21

    Зургийг: С.Батсайхан (Bloomberg TV Mongolia)

    Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргадаг PISA-2025 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд Монгол Улсын 191 сургуулийн 7146 сурагч оролцож, 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.

    Монгол сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл өмнөх үнэлгээнээс 12 оноогоор ахиж, суурь түвшний мэдлэг, чадвар эзэмшээгүй сурагчдын эзлэх хувь 7 нэгж хувиар буурсан нь эерэг үр дүн болов. Мөн нийслэл болон орон нутгийн сурагчдын сурлагын амжилтын зөрүү эрс багасжээ.

    ЭЗХАХБ-ын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шлайхер илтгэлдээ багшийн заах арга зүй болон эцэг эхийн оролцоо өндөр байх тусам сурагчдын сурлагын амжилт дээшилж байгааг тодотголоо.

    Гэхдээ Монголын ерөнхий боловсролын сургуулиудын цахим сургалтын бэлэн байдал, интернэтийн дэд бүтэц олон улсын дунджаас доогуур хэвээр байгааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга дурдлаа. Иймд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бодлогын болон технологийн шинэчлэл хийх шаардлагатайг онцлов.

    Хиймэл оюуны хэрэглээ ба сурлагын хамаарал

    PISA-2025 үнэлгээгээр хичээлдээ хиймэл оюун ашигладаггүй сурагчдын гүйцэтгэл хиймэл оюун хэрэглэдэг сурагчдаас өндөр гарсныг ЭЗХАХБ мэдээллээ. Энэ нь хиймэл оюуны хэрэглээ хүүхдийн суралцах үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүйг харуулсан өнөөг хүртэлх хамгийн том нотолгоонуудын нэг болж байгааг онцолжээ.

    Бичгийн хичээлдээ хиймэл оюуныг огт ашигладаггүй эсвэл бараг ашигладаггүй гэж хариулсан сурагчид байгалийн ухааны шалгалтад дунджаар 509 оноо авчээ. Харин хиймэл оюуныг өдөр бүр эсвэл бараг өдөр бүр ашигладаг сурагчдын дундаж оноо 481 байв.

    Нийгэм, эдийн засгийн байдлын ялгааг тооцсон ч сурагчдын гүйцэтгэл хооронд 28 онооны зөрүү гарсан нь ойролцоогоор нэг жил хагасын сургалтын ахицтай дүйцэх үзүүлэлт юм.

    Судалгаанаас үзэхэд сурагчдын дунд хиймэл оюуны хэрэглээ нэлээд түгээмэл болжээ. Тухайлбал, сургуулийн даалгаварт хиймэл оюуныг огт ашигладаггүй эсвэл бараг ашигладаггүй гэж сурагчдын ердөө 14 хувь нь хариулсан байна.

    Cэтгэгдэл бичих