logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний долоон сард 7.6 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 09 11:03
    2

    Зургийг: С.Батсайхан (Bloomberg TV Mongolia)

    Монгол Улсын эдийн засаг эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.6 хувиар өслөө. Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 29.1 хувь, хөдөө аж ахуйн салбарынх 11.4 хувь, үйлчилгээний салбарынх 3.5 хувиар тус тус өссөн нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлжээ.

    Өмнөх сартай харьцуулахад эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өөрчлөлтгүй байв. Салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбар 2.5 хувь, уул уурхай, олборлолтын салбар 0.1 хувиар өссөн бол үйлдвэрлэл, барилгын салбарын нэмэгдэл өртөг 0.9 хувь, үйлчилгээний салбарынх 0.4 хувиар тус тус буурчээ.

    Эхний долоон сарын гүйцэтгэлээр нүүрсний олборлолт 51.9 хувь, зэсийн баяжмалын олборлолт 20.5 хувиар өссөн нь уул уурхайн салбарын өсөлтөд голлон нөлөөлсөн байна. Хөдөө аж ахуйн салбарт өвөлжилт хэвийн, төл бойжилт 99 орчим хувьтай байсан ч зарим аймагт шүлхий өвчин тархаж, малын зүй бус хорогдол нэмэгдсэнээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс саарчээ.

    Mongolia_economic_growth_Bloomberg_style_1920x1080.png

    2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг 5.7 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Нүүрс, зэсийн олборлолтын өсөлт хадгалагдсанаар уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, дотоод эрэлт удаашрах нь өсөлтийг сааруулах төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих