logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Татарсан нийлүүлэлт, тарифын айдсын нөлөөгөөр зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ
    Jessica Zhou
    Martin Ritchie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 08 18:10
    50

    Зургийг: Bloomberg

    Bloomberg -- Зэсийн ханш үргэлжлэн өсөж сүүлийн хоёр арилжаа дараалан бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ. Богино хугацааны нийлүүлэлтийн дутагдал, мөн АНУ боловсруулсан зэсийн импортод тариф тогтоох хүлээлт нь зэсийн үнийн өсөлтийг дэмжиж байна. 

    Лондоны Металлын бирж дээр зэсийн үнэ дөрвөн өдөр дараалан өсөж, тонн нь 14,617 ам.долларт хүрээд байна. Томоохон уурхайнуудын олборлолт буурахтай зэрэгцэн дата төв, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах сүлжээний эрэлт нэмэгдэж, удаан хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү хадгалагдсан нь зэсийн үнэ энэ он гарсаар 17 хувиар өсөхөд түлхэц боллоо. 

    Харин АНУ-д металлын арилжаалагчид тарифаас өрсөж үнийн зөрүүнээс өндөр ашиг олохоор их хэмжээний цэвэршүүлсэн зэсийг тус улс руу нийлүүлж байгаа нь богино хугацааны нийлүүлэлтийн хомсдолыг улам даамжруулжээ. Энэ урсгал Лондоны Металлын биржийн агуулахууд дахь нөөцийг шавхаж, өнгөрсөн сард нийлүүлэлтийн ноцтой хомсдол үүсгэсэн байна. Мөн ойрын хугацаанд нийлүүлэх зэсийн үнэ хожуу нийлүүлэх гэрээний үнээс хамаагүй өндөр байх “backwardation” хэмээх зах зээлийн бүтцийг бий болгожээ.

    coppae.jpg

    Үүнээс гадна дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д үйлдвэрлэлийн идэвх оргилдоо хүрдэг улирал эхэлж буй тул сүүлийн үед саараад байсан эрэлт нь сэргэх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт Шанхайн Фьючерсийн биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 2024 оноос хойших доод түвшинд хүрчээ.

    “Зэсийн үнэ 15,000 ам.долларт хүрэх зам төдийлөн саадгүй байх болов уу” гэж Suzhou Chuangyuan Harmony-Win Capital Management компанийн арилжааны менежер Жя Жэн онцолсон байна. 

    Зэсийн томоохон уурхайнуудын үйл ажиллагаанд гарсан бэрхшээл нийлүүлэлтийн асуудалд улам нэрмээс болж буй. Оны хоёрдугаар хагаст олборлолт сэргэхгүй бол дэлхийн зэсийн нийт олборлолт 2017 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурах эрсдэлтэй аж.

    Cэтгэгдэл бичих