
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
Bloomberg -- Иений ханш ам.долларын эсрэг үргэлжлүүлэн чангарснаар он гарснаас хойших дээд түвшиндээ дөхлөө. Ингэснээр арилжаанд оролцогчдын анхаарал 152 нэгжийн бүсэд төвлөрч байна.
Тодруулбал, мягмар гарагт иений ханш дахин 0.8 хувиар өсөж, 153.16 нэгжид хүрсэн. Энэ нь иений ханшийн сарын өсөлтийг 4 хувьд хүргэж, Их 10-ын бүлгийн валютууд дунд гүйцэтгэлээрээ тэргүүлж байна.
Энэхүү гэнэтийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл тодорхойгүй байгаа. Зарим арилжаанд оролцогчид АНУ-ын амралтын өдөр таарсан нь ханшийн хэлбэлзлийг нэмэгдүүлсэн гэж таамагласан. Харин зарим нь ам.долларын эсрэг 155 нэгжийн түвшинг давсантай холбон тайлбарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт иенийн ханш 160 нэгжийн түвшинг давж суларсны дараа ийнхүү огцом чангарсaн нь Японы төв банкны мөнгөний бодлогын шийдвэрийн өмнө зах зээл савлагаатай байгааг харуулж байгаа. Арилжаанд оролцогчдын дунд тус төв банк 9-р сарын 18-нд болох хурлаараа тус төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт давамгайлж байна.