logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсын гадаад валютын нөөц 2026 он гарсаар 20% өсөж, $8.4 тэрбум хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 07 13:40
    87

    Зургийг: Bloomberg

    Монгол Улсын гадаад валютын нөөц наймдугаар сарын байдлаар анх удаа 8.4 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц өмнөх сараас 5.15 хувиар, оны эхнээс 19.52 хувиар өссөн бол жилийн дүнгээр 47.3 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ.
     
    Гадаад валютын нөөц 2025 оны XII сард анх удаа долоон тэрбум ам.доллар давснаас хойш I болон II сард бага зэрэг буурч, улмаар III араас хойш өсөлтөө хадгалж байна.
    RD260907-BP-6.MXF_snapshot_01.34.633.jpg
    Алт худалдан авалт нэмэгдсэн, дотоодын арилжааны банкуудын гадаад эх үүсвэр таталт өндөр, голлох эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого өссөн нь валютын нөөцийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлж байгаа юм. VIII сард төв банк 3058 кг үнэт металл худалдан авсан бол оны эхнээс өссөн дүнгээр нийт 11.9 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
     
    Гадаад валютын нөөц нь валютын төлбөртэй барааны импортын ойролцоогоор найман сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын зургаан сар орчмын хэрэгцээг хангах түвшинд байна.
    Cэтгэгдэл бичих