logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдааны зангилаа улс болохыг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 04 10:00
    68

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    Н.Учрал: Байгалийн хийн төсөл нь 3 улсын хамтын ажиллагаанд шинэ боломж нээнэ

    Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохыг зорьж буйгаа Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ онцоллоо.

    Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван улсыг холбосон авто замын сүлжээ, хил дамнасан тээврийн дэд бүтэц, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг нь худалдааны эргэлтийг өсгөж, тээврийн хугацаа, зардлыг бууруулах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг дээшлүүлэх бодит боломж бий болгоно гэдгийг тодотгов.

    Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх төсөл нь гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд стратегийн шинэ боломж нээж, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлд урт хугацааны харилцан үр өгөөж бий болгох боломжтой.

    Монгол Улс энэ болон бусад томоохон төслийг харилцан ашигтай, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан урагшлуулахыг зорьж байгааг онцолжээ.

    Үүний дараа Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч даргатай уулзаж, Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, түлш шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдалд анхаарах асуудлаар санал нэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих