logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Ирэх 2 жилд хиймэл оюуны чипийн борлуулалт эрс өсөх төлөвтэйг “Broadcom” мэдээлэв
    Dina Bass
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 03 11:45
    111

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- “Broadcom” компани хиймэл оюуны чипийн борлуулалт нь ирэх хоёр жилд эрс өсөх таамаг танилцууллаа. Энэ нь тус компани зах зээл дэх “Nvidia”-ийн ноёрхлыг сөрөх боломжтой гэсэн хөрөнгө оруулагчдын найдварыг нэмэгдүүлж байна.

    Хиймэл оюуны чипийн орлого нь 2027 оны санхүүгийн жилд хоёр дахин нэмэгдэж, 115 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэйг “Broadcom”-ийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн байна. Түүнчлэн 2028 оны санхүүгийн жилд 230 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

    Санхүүгийн жилийн III улиралд тус компанийн борлуулалт 86 хувиар өсөж, 29.6 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин энэ улиралд зөвхөн хиймэл оюуны чипийн орлого нь 21.7 тэрбум ам.доллар хүрнэ гэж мэдээлжээ.

    “Google”, “Meta” зэрэг компани хиймэл оюуны чипийн нийлүүлэлтийг төрөлжүүлэхийг эрмэлзэж буй. Түүнчлэн “Anthropic”, “OpenAI” зэрэг чатбот хөгжүүлэгчид “Broadcom”-ийн чухал түншүүд болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих