logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Дэлхийн дулаарал 1.5°C-ийн босго давах төлөвтэйг НҮБ анхаарууллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 03 11:00
    129

    Зургийг: Chris J. Ratcliffe/Bloomberg

    НҮБ: Бодлогын өөрчлөлт хийхгүй бол дундаж температурын өсөлт 2.6 хэмд хүрч болзошгүй

    (Bloomberg) -- 2015 онд Парисын хэлэлцээрт дэлхийн улсууд нэгдсэнээс хойш НҮБ-аас дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.5 цельсийн хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтын хэрэгжилтийг тогтмол тайлагнаж ирсэн юм. Хэдий тийм боловч хамгийн сүүлийн тайланд дээрх босгыг давах нь гарцаагүй болсныг хүлээн зөвшөөрч, уур амьсгалын бодлогын шинэ үе эхэлж байгааг онцоллоо.

    Дэлхийн дундаж температурын өсөлт ойрын жилүүдэд хамгийн багадаа 1.8 хэм орчимд хүрэхийг тайланд дурдсан ч одоогийн бодлогыг өөрчлөхгүй бол 2.6 хэмд ч хүрч болзошгүйг анхааруулжээ.

    unnamed.jpg

    Одоогоор урт хугацааны дундаж дулаарлын түвшин 1.4 хэм байгаа ч зарим тохиолдолд үүнээс давсан огцом өсөлт ажиглагдсан байна. Тиймээс уур амьсгалын зорилт нь цаашид “Хязгаараас хэтрэх, оргилдоо хүрэх, эргээд буурах”-д чиглэх ёстойг тайланд онцоллоо.

    Температурыг бууруулахын тулд шатах түлшнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын зэрэгцээ агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг арилгах шаардлагатай. Үүнийг ойжуулалт зэрэг уламжлалт арга болон агаараас нүүрстөрөгчийг шууд барих зэрэг шинэ технологиор хэрэгжүүлж болохыг дурджээ.

    Cэтгэгдэл бичих