logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    COP17
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    ХХБ Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран “Бэлчээрийн экосистемийн ногоон шилжилт” санаачилгаа танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 25 10:45
    331

    Зургийг: Худалдаа Хөгжлийн Банк

    Худалдаа Хөгжлийн банк, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Green Steppe Ecosystem Transition” хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийг эрчимжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татах зорилготой урт хугацааны үндэсний платформ юм.

    Өндөр түвшний хэлэлцүүлэгт Дэлхийн Банк Групп, Уур амьсгалын ногоон сан, Азийн Хөгжлийн Банк, Loro Piana S.p.A, Credit Agricole Corporate and Investment Bank зэрэг олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож, газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ. 

    Монгол Улс нийт 110 сая гаруй га бэлчээртэй бөгөөд энэ нь ноос-ноолуур, мах, сүү, арьс шир, тэмээ, сарлагийн бүтээгдэхүүн зэрэг эĸспортын салбарын гол салбаруудын үндэс суурь болох боломжтой. Гэвч бэлчээрийн даац хэтрэлт, ган зуд, уур амьсгалын өөрчлөлт бэлчээрийн доройтол, орон нутгийн иргэдийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг хуралд оролцогчид тодотгов.

    Image_20260825_134349_362.jpeg

    “Green Steppe Ecosystem Transition” хөтөлбөр нь бэлчээр нөхөн сэргээх ажлыг дангаар нь авч үзэх бус, экологийн сэргэлтийг эдийн засгийн өгөөжтэй холбох урт хугацааны Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны платформ бий болгоход чиглэж байна.

    Хөтөлбөр санаачлагчдын зүгээс урт хугацаанд ойролцоогоор 60 сая га бэлчээрийг нөхөн сэргээж, тогтвортой удирдах хэтийн зорилгыг дэвшүүлээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих