logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн хувийн хөрөнгө оруулалтын санг нээлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 24 15:10
    203

    Зургийг: Монгол Улсын Хөгжлийн банк

    Монгол Улсын Хөгжлийн банк болон Азийн Хөгжлийн Банк хооронд хамтын ажиллагааны гэрээг үзэглэж, GIRAF буюу Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес хувийн хөрөнгө оруулалтын санг байгууллаа.

    Энэхүү санг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм ассет менежмент” ХХК удирдах бөгөөд олон улсын байгууллагууд болон Төрийн хамтарсан 92.6 сая ам.доллар, мөн арилжааны банкнуудаас 25 сая ам.долларын урт хугацааны санхүүжилт төвлөрүүлэн хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилт олгох юм байна. 

    Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг мал аж ахуйн салбарт тулгараад буй бэлчээрийн даац хэтрэлт, мал аж ахуйн тогтворгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэх олон сөрөг хүчин зүйлийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд болон Азийн Хөгжлийн Банкны хамтарсан санхүүжилтээр хэрэгжих “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн тодорхой хэсгийг GIRAF-аар дамжуулан хэрэгжүүлнэ.

    Ингэснээр хөдөө аж ахуйн салбар нь зөвхөн түүхий эд нийлүүлдэг уламжлалт бүтцээс үе шаттайгаар шилжиж, үр дүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээнд суурилсан тогтвортой эдийн засгийн шинэ бүтэц бүрдэх суурь нөхцөл бий болохыг онцолж байна. 

    Үүнээс гадна Монгол Улсын Хөгжлийн банк шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100 сая ам.долларын санхүүжилт олголоо. Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг төсөл хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, өнөөдрийн байдлаар эхний үеийн 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг амжилттай барьж дуусгаад байна. 

    Cэтгэгдэл бичих