logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    COP17
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    COP17: Монгол Улсын бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд $1.19 тэрбумыг зарцуулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 21 16:10
    285

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын бэлчээрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж 1.19 тэрбум ам.доллар зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг COP17 бага хурлын хүрээнд босгож чадсаныг цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үедээ мэдээллээ.

    Мөн газрын хөрстэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд 140 сая ам.долларын хэлэлцээр хийгээд буйг тодотгов. Нийт 23 улсад хэрэгжих 60 төслөөр дамжуулан эдгээр санхүүжилт хийгдэх юм байна.

    Монгол Улс тал хээрийн төлөвлөгөөгөө COP17-ийн үеэр танилцуулж, "Нарлаг Монголын малчин" хөтөлбөрийг үндэсний жишиг хөтөлбөр болгон олон улсын түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын мэдээлснээр дэлхийн нийт газар нутгийн 40 орчим хувь нь доройтолд орж, дэлхийн хүн амын бараг талд нь нөлөөлж байна. Дэлхий дээр секунд тутамд хөлбөмбөгийн дөрвөн талбайтай тэнцэх хэмжээний эрүүл газар доройтож, жил бүр нийт 100 сая га хүртэлх газар нутгийн үржил шим алдагдаж буй.

    Мөн ган гачиг улам даамжирч байгаагийн улмаас дэлхий даяар 1.8 тэрбум гаруй хүн усны хомсдолд өртөж, жил бүр газрын доройтол, цөлжилт, ган гачгийн улмаас дэлхийн эдийн засагт учрах хохирол 900 тэрбум ам.доллар дөхөж байна. 

    Cэтгэгдэл бичих