
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- Японы инфляц хоёр дахь сардаа эрчимжсэнээр Төв банк нь ойрын хугацаанд бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал нэмэгдлээ.
Японы Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр шинэ хүнсний бүтээгдэхүүний бүлгийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсжээ. Энэ нь нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Баасан гарагт иений ам.доллартой харьцах ханш 158.91 нэгж орчимд хадгалагдсан нь сүүлийн 10 жилийн дундаж болох 126.17 нэгжээс мэдэгдэхүйц сул үзүүлэлт боллоо.
АНУ, Японы эрх баригчид долоодугаар сарын эцсээр валютын зах зээлд ховор тохиох хамтарсан интервенц хийсэн ч иений ханш өсөлтөө хадгалж чадаагүй юм. Наймдугаар сар гарсаар ам.долларын эсрэг 0.5 орчим хувиар сулраад байна.
Энэ нь импортын үнийг хөөрөгдсөнөөр инфляцыг давхар өдөөж буй тул Японы Төв банк хамгийн эртдээ есдүгээр сард бодлогын хүүг өсгөнө гэж хөрөнгө оруулагчид таамаглаж байна.