
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- “Alibaba Group Holding”-ийн хиймэл оюуны улирлын хөрөнгө оруулалт бараг 10 тэрбум ам.доллар хүрснээр цэвэр ашиг нь 75 хувиар буурлаа. Тодруулбал: БНХАУ-ын цахим худалдааны аварга компанийн орлого II улиралд 9 хувиар өссөн нь шинжээчдийн таамагт нийцэж байгаа аж. Үүнд үүлэн тооцооллын бизнесийнх нь эрэлт хурдацтай өссөн нь нөлөөлжээ. Хэдий тийм боловч тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг 75 хувиар буурч, 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Энэ нь сүүлийн гурван улирал дараалан ашиг нь буурсан тохиолдол боллоо.
2025 онд “Alibaba Group” ирэх гурван жилд 53 тэрбум ам.долларыг хиймэл оюуны хөрөнгө оруулалтад зарцуулахаа мэдэгдэж байв.
Тус компани хиймэл оюуны бүтээгдэхүүний орлого нь энэ улиралд л гэхэд 10 тэрбум ам.доллар дөхнө гэсэн төсөөллийг танилцуулсан юм. Энэ нь өнгөрсөн улиралд 7.3 тэрбум ам.долларын орлого олсонтой харьцуулахад огцом өсөлт болохоор байна.