
Зургийг: Akio Kon/Bloomberg
(Bloomberg) -- Япон улсын экспорт долоодугаар сард 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өслөө. Үүнд чип, автомашины тогтвортой эрэлт болон иений ханш суларсан нь голлон нөлөөлсөн байна.
Долоодугаар сард экспорт нь өмнөх оны мөн үеэс 23.2 хувиар өссөнийг Японы Сангийн яамнаас мэдээлжээ. Энэ нь өмнөх сарын 19.3 хувийн өсөлтөөс ч сайн үзүүлэлт аж. Хэдий тийм боловч импорт нь 27.8 хувиар өссөнөөр өнгөрсөн сард тус улсын гадаад худалдааны тэнцэл 634 тэрбум иений алдагдалтай гарчээ. Үүнтэй харьцуулахад зургаадугаар сард алдагдал нь 409 тэрбум иен байсан байна. Ийнхүү Япон улсын гадаад худалдааны тэнцэл гурав дахь сардаа алдагдалтай гарлаа.
Иений ханш ам.долларын эсрэг тасралтгүй суларснаар өнгөрсөн сард сүүлийн 40 жилийн доод түвшинд хүрсэн юм. Гэхдээ экспортын үнийн дүн нь өсөж, Японы бараа, бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж байгаа аж.
Түүнчлэн тайлант сард хиймэл оюуны тэсрэлтийн ачаар хагас дамжуулагч тэргүүтэй электрон эд ангийн экспорт 49 хувиар өссөн бол суудлын автомашины экспорт мөн 21 хувиар нэмэгджээ.