logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт I-VII сард ₮48.4 их наяд болж, 65.3 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 20 11:20
    302

    Зургийг: С.Батсайхан

    Боловсруулах салбарын нийт борлуулалт оны эхний сард 5.7 их наяд төгрөг болж, 11.5 хувиар өсжээ

    Уул уурхай олборлолтын салбарын өсөлтийн нөлөөгөөр аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл эхний долоон сарын гүйцэтгэлээр 42.3 их наяд төгрөг хүрээд байна. Энэ нь 2024, 2025 оны мөн үеийн гүйцэтгэлээс 50 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. Ингэснээр аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт урьдчилсан гүйцэтгэлээр 48.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 их наяд төгрөг буюу 65.3 хувиар өсжээ. Үүний 85 хувийг уул уурхайн салбарын борлуулалт эзэлсэн бол боловсруулах салбарын борлуулалт 5.7 их наяд төгрөг болж, 11.5 хувиар өссөн байна.

    20-1.JPG

    Монгол Улс олборлоод экспортолдог бус дотоодод нэмүү өртөг шингээн боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих бодлого барьж буйгаа Ерөнхий сайд тодотгож байсан юм. Энэ хүрээнд ган болон зэс хайлуулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлээд байна.

    Оны эхний долоон сарын гүйцэтгэлээр чулуун нүүрс, зэс, төмрийн хүдэр, хайлуур жоншны  хүдэр баяжмалын үйлдвэрлэл 10-70 орчим хувиар өссөн бол цэвэршүүлээгүй алт, газрын тос, цайр болон мөнгөний баяжмал 2.6-42.6 хувиар буурчээ.

    Газрын тосны олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол буурч буй. 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахын тулд газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байгаа юм. Тус үйлдвэрт жилд 1.5 сая тонн түүхий тос шаардлагатай аж.

    20-2.JPG

    Статистик мэдээллээс харахад сүүлийн хоёр жилд сард дунджаар 300 мянга орчим, I-VII сард нийт хоёр сая гаруй баррель газрын тос олборлосон байна.

    Боловсруулах аж үйлдвэрийн салбарын хувьд оны эхний долоон сарын гүйцэтгэлээр махны үйлдвэрлэл хамгийн өндөр дүнгээр буюу өмнөх оны мөн үеэс 44 хувиар буурчээ. Мөн катодын  зэс үйлдвэрлэл 18.4 хувиар буурсан байна.

    Харин самнасан ноолуур болон ноолууран сүлжмэл эдлэл үйлдвэрлэл 28-40 хувиар өссөн бол цемент, шохойн үйлдвэрлэл мөн 15-19 хувиар нэмэгджээ.

    Cэтгэгдэл бичих