logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Ам.долларын ханш сүүлийн 3 сарын доод түвшинд хүрэв
    Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 20 10:25
    482

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- Дональд Трампын засаг захиргаа 10-30 жилийн хугацаатай бондуудыг эргүүлэн худалдан авах хэмжээг нэмэгдүүлэхээ зарласнаар лхагва гарагт ам.долларын ханш тавдугаар сарын дунд үеэс хойших доод түвшинд хүрлээ.

    USD.png

    “Bloomberg”-ийн ам.долларын индекс 0.8 хувиар буурч, тавдугаар сарын 12-ноос хойших доод түвшинд хүрээд байна. Энэ нь АНУ-ын Сангийн яам урт хугацаат өрийн худалдан авалтаа эрчимжүүлэхээ мэдээлснээр 2007 оноос хойших дээд түвшинд хүрээд байсан Засгийн газрын бондуудын өгөөж буурсантай холбоотой аж. Ингэснээр ам.долларын ханш голлох бүх валютын эсрэг суларсан юм. Тэр дундаа иений эсрэг нэг хүртэлх хувиар сулраад байна.

    “Citigroup” болон “Deutsche Bank”-аас АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн шийдвэр нь ойрын хугацаанд ам.долларын ханш унахад нөлөөлнө гэж үзэж байна.

    Cэтгэгдэл бичих