
Зургийг: Raul Ariano/Bloomberg
(Bloomberg) -- “Xiaomi Corp.”-ийн ашиг гурав дахь улиралдаа дараалан буурсан нь дэлхийн санах ойн чипийн хомсдол тус ухаалаг гар утас үйлдвэрлэгчид хүндээр нөлөөлж буйг харууллаа.
II улиралд Бээжинд төвтэй тус компанийн оны тохируулсан цэвэр ашиг нь шинжээчдийн таамагласнаас өндөр дүнгээр буюу 43 хувиар агшиж, 922 сая ам.доллар болсон байна.
Түүнчлэн нийт орлого нь 6.1 хувиар, ухаалаг гар утасны борлуулалт нь 7.5 хувиар буурчээ. Хэдий тийм боловч бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь орлогын уналтыг тодорхой хэмжээнд нөхөж байгаа аж.
Өнгөрсөн улиралд “Xiaomi” компани дэлхийн “Топ 5” ухаалаг гар утас үйлдвэрлэгч дунд нийлүүлэлт нь хамгийн ихээр буурсан компани болсныг “Counterpoint”-ийн судалгаа харуулж байна. Хэдий тийм боловч тус компанийн хувьцаа Хонгконгийн Хөрөнгийн бирж дээр зургаадугаар сарын эцсээс хойш бараг 20 хувиар өссөн нь тус компанийн хэтийн төлөвт хөрөнгө оруулагчид итгэж байгаагийн илрэл болж буй.