logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2026 оны эхний хагаст 7.7 хувь хүрч, эрчимжлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 18 15:40
    371

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагас жилд 7.7 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийн 5.6 хувийн өсөлтөөс эрчимжсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

    Эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч өөрчлөгдөж, өнгөрсөн онд зудын дараах хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нөлөөлж байсан бол энэ удаа уул уурхай, олборлолтын салбар голлох нөлөө үзүүлэв. Тус салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 31.5 хувиар өссөн байна.

    Үйлчилгээний салбар өсөлтийг мөн дэмжсэн ч уул уурхайтай харьцуулахад өсөлтийн хурд нь харьцангуй сул байжээ. Энэ нь 2026 оны эхний хагас жилийн эдийн засгийн тэлэлт уул уурхайн үйлдвэрлэл, экспортын идэвхжилээс өндөр хамааралтай байгааг харуулж байна.

    Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засаг 2026 оны бүтэн жилд 5.8 хувиар өсөх төсөөлөл танилцуулаад буй. Өөрөөр хэлбэл оны эхний хагасын өндөр өсөлт оны үлдсэн хугацаанд саарч, уул уурхайн идэвхжил бусад салбарын сул өсөлтийг нөхөх хүлээлттэй байна.

    Харин эрчим хүчний үнэ, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон өндөр инфляц өсөлтийн гол эрсдэл хэвээр байна. ОУВС 2026 оны инфляцыг 10 хувь орчимд төсөөлсөн ч долоодугаар сард хэрэглээний үнэ жилийн дүнгээр 13 хувиар өсөөд байна.

    Cэтгэгдэл бичих