logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    БНХАУ-ын 70 хотод VII сард шинэ орон сууцны үнэ 0.18 хувиар буурав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 08 сарын 18 11:05
    320

    Зургийг: Greg Baker/Bloomberg

    (Bloomberg) --  Долоодугаар сард БНХАУ-д шинэ орон сууцны үнэ өмнөх сарынхаас ч өндөр дүнгээр унасан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал дууссан гэсэн өөдрөг хүлээлтийг арилгалаа.

    БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр Төрөөс татаас олгодог орон сууцуудыг хасаж тооцвол томоохон 70 хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.18 хувиар буурчээ. Үүнтэй харьцуулахад зургаадугаар сард 0.15 хувиар буурч байсан аж.

    Харин өнгөрсөн сард Төрөөс зохицуулдаг хуучин орон сууцны үнэ 0.29 хувиар буурсан зургаадугаар сарын 0.32 хувийн уналтаас бага зэрэг сайжирсан үзүүлэлт болсон байна.

    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт тав дахь жилдээ үргэлжилж буй. Энэ нь эдийн засагт дарамт учруулж, хэрэглэгчдийн зарцуулалтыг дэмжин, экспортын хамаарлыг бууруулах Бээжингийн бодлогод сорилт болж байна.

    Cэтгэгдэл бичих